Сэдэв

  • Эм зүйчийн блог

Friday, 18 November 2016

Шүд цайруулах эмчилгээ

Хүний шүд нь дараах 3-н үүргийг гүйцэтгэж байдаг. 1. Хоол боловсруулах 2. Хэл ярианы 3. Гоо сайхны… Хүний нүүрний гоо сайханыг бүрдүүлдэг хамгийн чухал хэсэг бол яахын аргагүй шүд юм. Гэтэл дараах зүйлүүд тэр гоо сайхныг алдагдуулдаг. Үүнд: • Шүд шарлах , өнгөртөх , толботох • Шүдний хатуу эдийн янз бүрийн эмгэгүүд • Шүдний цоорол • Шүдний гажиг • Шүдгүйдэл гэх мэт Энд шүдний өнгөний өөрчлөлтийн тухай бичье. Шүдний өнгө өөрчлөгдөх нь янз бүрийн шалтгаантай. Үүнд:  Удамшлын гаралтай  Бодисын солилцооны  Гэмтлийн гаралтай  Бие эд эрхтэний системийн гаралтай өвчнүүд  Эмийн гаралтай  Шүдний цоорлын бус гаралтай хатуу эдийн өвчнүүд  Шүдний мэдрэл авах эмчилгээний дараах  Тамхи болон хэрэглэж буй хоол хүнс / кофе , байхуу , өнгөт ундаа жүүс байнга хэрэглэх…/ Эдгээр шалтгаанаас болж нэг шүдний , хэсэг шүдний , бүх шүдний өнгө өөрчлөгддөг. Эдгээр өөрчлөлтүүдийг шүд цайруулах эмчилгээгээр арилгаж болно. Өмнө Дараа Харин зарим нэг нь өөрөө шүдээ арчилдаггүйн улмаас шүд чулуутай , хар хар өнгөтэй болсон байдаг. Энэ үед бол шүдний чулууг нь түүгээд өнгөлгөө хийхэд л шүд хэвийн өнгөндөө орчихдог. Шүдний мэдрэл авах эмчилгээний дараах болон гэмтлээс болж шүд тэжээлгүй болж өнгө нь хөх туяатай болдог. Үүнд тусгай зориулалтын зөвхөн нэг шүдний цайруулалт хийнэ. Цайруулах эмчилгээ хийх тал дээр Америк дэлхийд тэргүүлдэг. Америкийн шүд цайруулах эмчилгээний материал ч дэлхийд хамгийн сайнд тооцогддог. Энэ материал нь шүдэнд ямар нэг сөрөг нөлөөгүй , дотроо фтор 1.1 % , калийн нитрат 3% агуулдаг учир харин ч шүдний цооролд өртөмхий чанарыг багасгаж , шүдний паалангийн бат бөх чанарыг сайжруулдаг. Цайруулах эмчилгээг хийхээс өмнө шүдний чулуу болон өнгөрийг арилгасан, буйлны үрэвсэлийг заавал эмчлүүлэх хэрэгтэй. Ингэвэл эмчилгээний үр дүн маш сайн болно. Цайруулах эмчилгээг хийлгэснээс хойш нэг хоногтоо шүдний мэдрэг чанар ялимгүй ихэсдэг. Өөрөөр хэлбэл хоёр хоногтоо хэт халуун, хэт хүйтэн ундаа уух хэрэггүй. Мөн цайруулснаас хойш 24 цаг цайрах үйл явц үргэлжилж байдаг. Ийм үед өнгөтэй ундаа, кофе уувал шүдний өнгөнд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Цайруулсны дараа шүдний өнгийг хадгалахын тулд шүдээ цайруулах оогоор сайн угааж байх хэрэгтэй. Энэ эмчилгээний талаар асууж лавлах зүйл байвал 88088089 утсанд хандаарай. Ингээд бүгдээрээ санаа зовох зүйлгүй сайхан инээмсэглэцгээе. Хэрэв та : Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд Нэр төрөө алдвал ихийг алдсанд Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц… Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

No comments:

Post a Comment